Түүхэн замнал




 

Баянзүрх дүүргийн шүүх

 

· БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 19-ний өдрийн 79-р зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6-р сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдалын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Найрамдалын районы ардын шүүхийг анх үүсгэн байгуулжээ.

· Шүүхийн анхны даргаар Д.Алтангэрэл, шүүгчээр Г.Цэдэндамба, ардын төлөөлөгч Д.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Ж.Дашдаваа, бичээч Д.Ишбалжир, зарлага Д.Цэвэлмаа, тогтоол гүйцэтгэгч Н.Будхүү нар ажиллаж байв. Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6-р сарын 14-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай” хуулиар Найрамдалын районы ардын шүүхийг "Баянзүрх-Гачуурт дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7-р сарын 8-ны өдөр "Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар "Баянзүрх дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр

ажиллаж байсан хүмүүс:

1.Д.Алтангэрэл 1965-1969 6.С.Ичинхорлоо 1989-1993

2.Л.Сүрэнхорлоо 1969-1972 7.Л.Даваасүрэн 1993-1996

3.Д.Минжүүр 1972-1973 8.Д.Цэвээнцэрэн 1996-20014.Д.Дашдорж 1973-1984 9.Ё.Цогтзандан 2001-2007

5.Ц.Сайнбаяр 1984-1989 10.Б.Баатар 2008-2013

 

Сүхбаатар дүүргийн шүүх

 

· БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 19-ний өдрийн 79-р зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6-р сарын 29-ний өдөр хуралдсан Сүхбаатарын районы Ардын депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Сүхбаатарын районы Ардын шүүхийг анх үүсгэн байгуулжээ.

· Сүхбаатар дүүргийн шүүхийн анхны даргаар М.Төмөржав, шүүгчээр Ж.Норзод, Г.Долгорсүрэн, Г.Лхамжав, Б.Цэдэн, нарийн бичгийн дарга Ц.Минжмаа, Б.Отгон, бичээч Д.Цэндсүрэн, зарлага Н.Балжирмаа, 25 ардын төлөөлөгч ажиллаж байв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр

ажиллаж байсан хүмүүс:

 

1.М.Төмөржав 1965-1968 6.Н.Чадраабал 1990-1992

2.С.Сономхүү 1968-1977 7.Д.Тунгалаг 1992-1993

3.Б.Дамдинбазар 1977-1984 8.Т.Уранцэцэг 1993-2000

4.Б.Болд 1984-1987 9.Д.Дамдиндорж 2000-2004

5.Ж.Цэрэндолгор 1987-1990 10.Н.Сүхбаатар 2004-2011

11 Э.Соёмбо-Эрдэнэ -2011-2013

 

Чингэлтэй дүүргийн шүүх

 

 

· Монгол улсын Их Хурлын 1993 оны 6-р сарын 14-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай” хуулиар "Чингэлтэй дүүргийн шүүх”-ийг шинээр үүсгэн байгуулав.

· Тус шүүхийн анхны ерөнхий шүүгчээр Д.Мөнхтуул, шүүгчээр Л.Бямбаа, С.Ичинхорлоо, Ж.Энхтуяа, Р.Аззаяа, Д.Хуяг, Н.Батхолбоо, нарийн бичгийн дарга Б.Дамдинбазар, С.Дэлгэрцэцэг, Д.Наранцэцэг, бичээч Л.Энхбилэг, зарлага Н.Ёолк нар ажиллаж байв.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр

ажиллаж байсан хүмүүс:

1.Д.Мөнхтуул 1993-2000

2.Л.Сарангэрэл 2000-2007

3 Д.Цогтсайхан 2007-2013 он хүртэл 

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

 

 


Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот зүүн бүс, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана.

 

УИХ-ын 2013 оны 01-р сарын 24-ний өдрийн шүүгчийн орон тоо батлах тухай 12 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч 1, 38-н шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон ба одоогоор тус шүүх Ерөнхий шүүгч 1, 20 шүүгч, 61 захиргаа, үйлчилгээний албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна .

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

ерөнхий шүүгчээр

М.Алдар 2014-оноос

 

 

Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх

 



Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу øèíý÷èëñýí íàéðóóëãààð 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд заасан "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Ýр¿¿ãèéí хэргийн анхан шатны шүүх” хэмээн харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэãäñýí.


Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр шүүх байгуулах тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйл: Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны  шүүх хэмээн нэрлэж Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр харьяалагдаж, хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд байрлана. 

УИХ-ын 2013 оны 01-р сарын 24-ний өдрийн шүүгчийн орон тоо батлах тухай 12 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч 1, 38-н шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон ба одоогоор тус шүүх Ерөнхий шүүгч 1, 20 шүүгч, 61 захиргаа, үйлчилгээний албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна .


Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх

Ерөнхий шүүгчээр

М.Алдар 2014-оноос-2016 он

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул 2016 оноос

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар 2016 оноос

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр 2016 оноос