Тамгын газар




 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, хэм хэмжээний бусад актуудыг удирдлага болгон Шүүгч, шүүх бүрэлдхүүнээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээр Шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах, шүүхийн захиргаа, хүний нөөцийг удирдах, шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг цахим болон бичгээр авч шийдвэрлэх боломжтой арга хэмжээг авч, цаашлаад иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, мэдээллийг ил тод хүртээмжтэй хүргэж, ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.

 

Та бүхэн эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Гүнээ хүндэтгэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газрын дарга Д.ОДХҮҮ

 


Тамгын газрын бүтэц