Тус Тамгын газарт хяналт шинжилгээ хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

bzcourt  |   2020-01-08  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


       Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаар тушаалаар "Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд ажиллаж дараахь чиглэлээр хяналт шинжилгээ хийлээ.

Үүнд:


                   1.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах,

 

                   2.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах,

 

                   3.Шүүхийн хүний нөөцийг удирдах,

 

                   4. Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах,

 

          5. Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах 5 чиглэл тус бүрээр шалгаж, Тамгын газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шалгалтын дүнгийн хурлыг хийлээ.

 

 

 

         Тус хуралд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр болон шүүхийн Тамгын газрын дарга, ажил хариуцсан захиргааны ажилтан нар оролцлоо.

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар