Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгчтэй уулзав

bzcourt  |   2019-11-15  |   Нүүр хуудас


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улсад дахь Суурин төлөөлөгч ноён Руфат Алимардановыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 
Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгчтэй уулзав
 

Уулзалтын эхэнд ноён Руфат Алимарданов Олон улсын санхүүгийн корпорацын талаар товч танилцуулаад Монгол Улсын хуулийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа "Төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх буюу дампуурлын хууль эрх зүйн орчныг сайжруулах”, "Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн "Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн шүүгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах талаар ярилцав.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн С.Гандолгор болон Олон улсын санхүүгийн корпорацын Төслийн удирдагч Б.Батмөнх нар байлцав.


 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар