Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

bzcourt  |   2019-11-05  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус ирүүлсэн байна.

Иймд тус шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

2

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын 70008022, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу