ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

bzcourt  |   2019-09-06  |   Нүүр хуудас


Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

 

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

3

Нийт

3

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын 70008022, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.