“Өглөөний цайн уулзалт”-д урьж байна

bzcourt  |   2019-08-27  |   Нүүр хуудас


"Шүүхийн Залуучуудын клуб”-ээс ээлжит "Өглөөний цайн уулзалт”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өглөө 08 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Хүний нөөцийг хөгжүүлэх JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS-2019 оны Магистр, Докторын тэтгэлэгт хөтөлбөр”-ийнталаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Иймд тус арга хэмжээнд нийслэл, дүүргийн шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд, залуучууд Та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

 

 

 

 

"ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН КЛУБ”