Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Пүрвээгийн Ариунболдыг томиллоо.

bzcourt  |   2019-06-10  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


           Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 110 дугаар зарлиг гарган Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Пүрвээгийн Ариунболдыг томиллоо. 
 


         Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболдыг нийт шүүгч, ажилтнууд хүлээн авч, баяр хүргэсэн бөгөөд энэ үеэр шүүгч П.Ариунболд Монгол Улсын Шүүхийн шүүгчийн тангараг өргөлөө.
 
        Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч Ё.Цогтзандан шинээр томилогдон ирсэн шүүгч П.Ариунболдод хандан: Шүүгчээр томиллогдсонд нь баяр хүргэж, шүүхийн байгууллага, шүүгчээр ажиллах онцлогыг дурьдаж, цэгц шударгаар ажиллаж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.



Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн 
анхан шатны шүүхийн Тамгын газар