Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.

bzcourt  |   2019-06-05  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


  2019-06-04                                                                                                                          Улаанбаатар хот 

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж: 

       Шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, 

       Шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад  13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 

        Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар