Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчтэй уулзлаа

bzcourt  |   2019-05-07  |   Нүүр хуудас


Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчтэй уулзлаа
 
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүний үүргийг гүйцэтгэгч, Улс төрийн хэлтсийн дарга ноён Көрт Ауфдэрхайдыг хүлээн авч уулзлаа.
 
Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчтэй уулзлаа
 

Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын ЭСЯ болон АНУ-ын Нээлттэй дэлхий, манлайлал төвтэй хамтран хэрэгжүүлдэг АНУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн хөгжлийн туршлагатай танилцаж туршлага мэдээлэл солилцох сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. 

 

Талууд хөтөлбөрийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд цаашид сургалтын сэдвийг Монголын шүүгчид болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов. Мөн хамтын ажиллагааны хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, яриа хэлэлцээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ахлуулсан төлөөлөгчдийн энэ оны 06 дугаар сард АНУ-д хийх ажлын айлчлалын үеэр эцэслэн тохиролцохоор тогтов.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар