Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолууд батлагдав

bzcourt  |   2019-05-07  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49, 50 дугаар тогтоолоор "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”, "Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталлаа. 

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 51, 52 дугаар тогтоолоор "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”-т тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, "Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.

 
Аргачлал, загвар батлах тухай
 
Шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
 
Аргачлал, баримтын загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Тогтоол хүчингүй болгох тухай
 
 
Шүүхийн ерөнхий зөвлөл