АНУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах сургалтын бүртгэлийн 7 хоногоор сунгалаа

bzcourt  |   2019-04-12  |   Нүүр хуудас


Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй Дэлхий манлайлал төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгчийг АНУ-д 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид хүсэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 19-ний дотор сургалтад оролцогчийн анкет, өөрийн харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ үү.

Сургалтад оролцогчид нь 45 наснаас доош, өмнө нь АНУ-д сургалтад хамрагдаж байгаагүй аль ч шатны шүүгч байж болно. Сургалтад оролцогч нь хоёр талын нислэгийн зардлыг өөрөө хариуцах болно.


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн 15-20 шүүгчийн нэрсийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хүргүүлэх ба АНУ-ын элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс нь сургалтад оролцох 10 шүүгчийг сонгохыг анхаарна уу.

 

Холбогдох утасны дугаар: 70007028, 99189737 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР