Шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарт шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

bzcourt  |   2019-03-14  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


       Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргалаа:


       Шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 

        Д.Батхуяг, О.Энхбаяр нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тус тус тогтоон, уг ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, нэр бүхий 11 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар