Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн суурь шалгалт үргэлжилж байна

bzcourt  |   2019-03-13  |   Нүүр хуудас


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад нийт 34 хуульч бүртгүүлснээс 27 хуульч суурь шалгалтад оролцож байна. Суурь шалгалт нь 6 хэсэгтэй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд "Намтар судлах” шалгалт явагдаж, танхимын шалгалт 03 дугаар сарын 11-ний өдөр "Ёс зүй зан төлөв, Монгол хэл бичиг”-ийн шалгалтаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар "хэрэглээний програм ашиглах чадвар”-ын шалгалт явагдаж байна. Үүний дараа "Монгол хэлний ярианы чадвар”, "Ёс зүй зан төлөвийн ярилцлага” гэсэн шалгалтуудыг нэр дэвшигчид өгснөөр суурь шалгалт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусна.
 
 
Шүүхийн мэргэшлийн хороо