Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэдэд таниулах сургалт

bzcourt  |   2019-03-12  |   Нүүр хуудас


               Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд 2019 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 1261 иргэдийн нэрсээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас санамсаргүй сонголтын программаар сонгогдож, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар  сарын 21-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталгаажиж, иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор болсон.
 
            Ийнхүү иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран Баянзүрх дүүргийн Соёлын ордонд  зохион байгууллаа.

 

 
 
           Сургалтанд хамрагдсан иргэд сонирхсон асуултандаа хариулт авч шүүхийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс дүүрэг, баг, хороодоор явж иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох мэдээлэл хийж, олны анхаарал татсан хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар телевиз, радиогоор мэдээлэл өгч, цаг алдалгүй танилцуулж байгаа нь сайшаалтай байна.    
Иргэд үүргээ биелүүлэж, шүүх хуралдаанд ирэхгүй хойшлуулах, бусдын ажилд хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй юм гэдгийг ойлголоо. Гарч байгаа хүндрэлийг даван туулж ажлаа чин шударгаар хийж байгаа шүүхийн нийт ажилчдад ажлын амжилт хүсье гэдгээ илэрхийллээ.
 
 
 
 
Цаг зав гарган хүрэлцэн ирсэн Баянзүрх дүүргийн иргэддээ баярлалаа. 
 

Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар