Бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчдыг бүртгэж байна

bzcourt  |   2019-03-11  |   Нүүр хуудас


Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу "Монгол улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.


Энэхүү хэлэлцүүлэгт шүүгч, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.


Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд заасан дараах асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд 25-30 оролцогч байхаар төлөвлөж байна.

 

1. Бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх;

2. Бодлогын баримт бичгийн төслийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх;

3. Тэргүүлэх зорилтыг тодорхойлох;

4. Бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг.

Хэлэлцүүлэгт оролцох бол доорх утсаар болон altanshagai@judcouncil.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

 

Утас: 80386979, 70008024

 

 

Оролцох сонирхолтой хүмүүс ЭНД дарж, бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцана уу.



 

 
Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газар