Монгол Улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд санал авах тухай

bzcourt  |   2019-03-11  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, эдгээрийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2015 оны 105, 2016 оны 19 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын 2000 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үнэлгээ гаргалаа.

 

Тус үнэлгээний дүнд үндэслэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шүүх эрх мэдлийн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичиг болох "Монгол Улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын (2019-2026 он) төслийг боловсруулж, санал авахаар танилцуулж байна.

 

Иймд төсөлд холбогдох саналаа 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор албан бичгээр буюу цахим шуудангаар (аdministration@judcouncil.mn) ирүүлэхийг хүсье.

 

Бодлогын баримт бичгийн төсөл, танилцуулга, холбогдох тооцоо судалгааг хавсаргав.

 

(Холбогдох ажилтан Б.Оюунгэрэл; утас: 99914446, 70008024)


Хавсралт 19 хуудастай.


 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ