Захиргааны зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа

bzcourt  |   2019-01-10  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


        Шүүхийн шүүн таслах ажиллагаа болон үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд санаачилга, зүтгэлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Намжилцэрэн, шүүгчийн туслах Г.Оюунцэцэг, Б.Ариунаа нарыг Нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Баттулга, Ч.Бадамцэцэг нарыг тус шүүхийн Тамгын газраас мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


 
 
 
 

Шагнал гардан авсан Г.Оюунцэцэг, Б.Ариунаа, Э.Намжилцэрэн, Б.Баттулга, Ч.Бадамцэцэг нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар