Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.

bzcourt  |   2018-11-01  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд: 
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагт орсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна.  


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар