Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэрэг

bzcourt  |   2018-10-08  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгий хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд:

Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг бүлэглэн хүн худалдаалах гэмт хэргийг 2 буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10-д зааснаар

Шүүгдэгч-Б.Батзаяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар