Нийт шүүхийн хамт олондоо олон улсын эх үрсийн баярын мэнд хүргье

bzcourt  |   2018-05-31  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


 

 

 

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!

 

Хүмүүн заяаг хайрласан ээжийгээ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан үрээ та баярлуулаарай.
Эх хэмээх эрхэм алдрын эзэн танд
Эх үрсийн баярын мэнд хүргэе.
Эх болох заяа хайрласан эрчүүддээ бас баярын мэнд хүргэе.

 

 

Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн 

 

хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар