Өсвөр насны хүүхэдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

bzcourt  |   2018-02-09  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Баянзүрх дүүргийн Прокурорын газраас2002оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй шүүх хурал зарласан.

Уг шүүх хуралд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулиудын ахлах ангийн нийт 50 сурагчдыг оролцуулах ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн тасаг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Үйл ажиллагааны гол зорилго нь "Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх”-д оршиж байгаа юм.

 
 
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 
Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал