“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

bzcourt  |   2018-02-06  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар,"Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгууллаа.

 

 

 

"Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББнь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны холбогдох зөвшөөрөлтэй, Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийнбайгууллага бөгөөд 2017онд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд холбогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд дохионы хэлний давхардсан тоогоор 124 хэлмэрч орчуулагч оролцуулж, нийт 283.7 цаг буюу 8.277.300 төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

 


Цаашид талууд гэрээний хүрээнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах,тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хамтранзохион байгуулж ажиллахаар ярилцаж, тохирлоо.